Гадаад хэлний багш нарт

2014-09-30 09:02:52

Гадаад хэлний багш нарт

 

Сайн байцгаана уу. Өнгөрсөн 7 хоногт Зөвлөх багш Martha Taylor-той хамтран 4 сургуулийн англи хэлний 11 багшийн 5-7 ангийн хичээлд сууж, анализ дүгнэлт хийж, хичээлийнх нь талаар багш нартайгаа ярилцлаа. Хичээлийн бэлтгэл, явцтай танилцан, хүүхэд нэг бүрийг хөгжүүлэх арга зүйг багш нар маань хэрхэн туршиж байгаа талаар дүгнэлт хийлээ.

Дараах саналууд дээр анхаарч ажиллана уу!

·         Сурагчдын ялгаатай байдлыг харгалзан хүүхэд нэг бүрийн хөгжлийг онцгой анхаарч нэг ч хүүхдийг  орхигдуулахгүй сургах тал дээр анхаарах

 

дэлгэрэнгүйгээс харах

Ангилал : Мэдээ, мэдээлэл | Нийтэлсэн : Боловсрол, Соёлын газар | Уншсан (43) | Сэтгэгдэл ( 0 ) | Дэлгэрэнгүй

Цэцэрлэгийн эрхлэгч болон цэцэрлэгийн багш нарт

2014-09-29 18:37:31

                   ШИДЭТ ХАЙРЦАГНЫ ТЕАТРЫН ХӨГЖИЛТЭЙ ХИЧЭЭЛ

 

             Боловсрол Шинжлэх Ухааны Яам, Нийслэлийн Боловсролын газартай хамтарсан   “ШИДЭТ ХАЙРЦАГНЫ ТЕАТРЫН ХӨГЖИЛТЭЙ ХИЧЭЭЛ“ хөтөлбөрт сургалт СӨБ-ын байгууллагын “БАГШ-ХҮҮХЭД-ЭЦЭГ ЭХ” –д  2014 оны 9-р сарын 22-26 ны өдрүүдэд явагдлаа.  Сургалтад 1403 хүүхэд, 155 багш, туслах багш, 720 эцэг эх хамрагдсан. Сургалтыг байгууллага дээрээ идэвх санаачлага гарган зохион байгуулсан Баруун-Урт сумын 8 цэцэрлэг, Мөнххаан, Эрдэнэцагаан  сумын  I, II цэцэрлэгийн хамт олонд баярлалаа. Мөн сумдын цэцэрлэгүүдээс багш нарын сургалтад багшаа сайн оролцуулсан Баяндэлгэр, Түвшинширээ, Сүхбаатар сумын цэцэрлэгийн удирдлагуудад талархал илэрхийлье.

Сургалтаар сурч мэдсэн зүйлийг эцэг эхтэй хамтран  хүүхэд нэг бүрийг хөгжүүлж, өөрийн арга зүйгээ сайжруулан ажиллана гэдэгт итгэж байна.

Цаашид:  Сургалтад ирж буй багш нар сургалтын цагийг нарийн баримтлах, сургалтын хөтөлбөр, агуулгад тохирсон сургалтын хэрэглэгдэхүүн бэлтгэх, юунд, яах гэж ирж буй зорилгоо ухамсарлан бичиж тэмдэглэх зүйл зэргийг хангаж, хариуцлагатай хандаж баймаар байна.  

                                             Та бүхэнд ажлын амжилт хүсье. 

СӨБ хариуцсан мэргэжилтэн

Ангилал : Мэдээ, мэдээлэл | Нийтэлсэн : Боловсрол, Соёлын газар | Уншсан (10) | Сэтгэгдэл ( 0 ) | Дэлгэрэнгүй

ДОТООД СҮЛЖЭЭНД ХОЛБОХ ТУХАЙ

2014-09-29 17:29:24
Сайн байна уу.
 
 
 "Шинэ зууны боловсрол" төслийн хүрээнд хийгдэх төрийн өмчийн Ерөнхий боловсролын сургуулиудыг интернетийн шилэн кабелд холбох, дотоод сүлжээ тавихаар төлөвлөсөн. Энэ ажлын хүрээнд 2014.10.05-ны өдрийн дотор дараах хавсралт файлд байгаа мэдээллүүдийг бэлтгэж t_khurtsaa@yahoo.com хаягаар ирүүлэх шаардлагатай байна.
 
Тайлбар, анхааруулга:

1.Сургуулийн план зургийг тухайн сургуулийн хичээлийн байр тус бүрээр ирүүлнэ. Өмнө нь ирүүлсэн зургийг авсан эсвэл аваагүй гэж тэмдэглэсэн байгаа. Ирүүлсэн боловч шаардлага хангаагүй гэж үзсэн зургийг мөн аваагүй гэж тэмдэглэсэн. Хичээлийн байрыг дутуу тэмдэглэсэн байвал шалгаад нэмж ирүүлээрэй. План зургийг ирүүлэхдээ хавсралт файл “Jishee zurag.pdf“ –тай адил ирүүлнэ үү. Барилгын өргөн, уртын хэмжээ, давхрын тоо, анги өрөөний тоо, багшийн ширээ байрлах тэмдэглэгээ, серверийн өрөө болгох боломжит өрөөний байрлал тэмдэглэгдсэн байх. План зургийн мэдээллээ A4 хэмжээтэй цаасанд шууд хэвлэн авах боломжтой зураг (jpg, png…) эсвэл pdf файл болгон хавсаргаж ирүүлнэ.

2. Хичээлийн байр тус бүрийн байршлын координат (өргөрөг, уртраг) ирүүлэх. Хавсралт Excel файлд мэдэгдэж байгаа зарим сургууль, хичээлийн байрны координат, холбооны байршил (АТС)-ын координат, холбоо хүтэлх зайг тэмдэглэсэн байгаа. Гэхдээ дээрх координат болон холбоо хүртэлх зайг шалгаж алдаатай бол засч ирүүлэх шаардлагатай. Хэрэв мэдээлэл зөрүүтэй тэмдэглэгдсэн бол хэмжилт, төсөвт алдааг гарч холбох боломжгүй болох талтайг анхаарна уу. Жишээ нь: Өргөрөг- 49° 2'20.24"N, Уртраг-102° 5'3.07"E.

Тэмдэглэгдсэн координатыг (хавсралт файлаар явуулсан) дахин сайтар шалгана уу. Сургууль болон холбоо хүртэлх зайг тогтоохдоо сургуулийн байршлын цэгээс, холбооны байршлын цэг хүртэл шууд татаж, метрээр тэмдэглэн ирүүлнэ.

3.Сургууль интернэтэд холбогдсон эсэх мэдээлэл. Мөн Excel файлд зарим мэдээлэл тэмдэглэгдсэн байгаа. Гэхдээ энэ мэдээлэл үнэн эсэхийг нягтлана уу. Хэрэв интернэтэд холбогдсон бол яг ямар холболтоор, ямар хурдтайгаар гэдгийг тодорхой гаргаж ирүүлнэ.

4.  Сургуулийн захирал, хичээлийн эрхлэгчийн мэдээлэл. Хавсралт Excel файлын загвараар ирүүлнэ үү. Ажлын өрөөний утасгүй бол сургуулийнхаа утсыг бичнэ. Сургалтын менежер гэдэгт ерөнхий сургалтын менежер эсвэл хамгийн туршлагатай, ахлах сургалтын менежерийн мэдээллийг ирүүлнэ.

Хавсралт файл: 1. БШУЯ-ны ТНБД-ын албан бичиг. 2. Аймгуудын сургуулиудын Excel файл. 3. Жишээ план зураг.

Жич: Асууж лавлах зүйл гарвал 99085271 утсаар холбогдоно уу.

Ангилал : Мэдээ, мэдээлэл | Нийтэлсэн : Боловсрол, Соёлын газар | Уншсан (4) | Сэтгэгдэл ( 0 ) | Дэлгэрэнгүй

Сургуулийн захирал, нийгмийн ажилтнуудын анхааралд!

2014-09-29 16:24:15

Дүрэмт хувцасны ханган нийлүүлэлтийн тухай 

        Сайн байцгаана  уу? Сурагчдыг дүрэмт хувцасаар хангах тухай БШУ-ны сайдын тушаал гарч,  түүнийг хэрэгжүүлэх талаар төрөл бүрийн арга хэмжээ авч ажиллаж байгаа боловч манай аймгийн хувьд ханган нийлүүлэлт төдийлөн нэмэгдээгүй бөгөөд дөнгөж 55,6%-тай байна / 9/24-ны мэдээгээр/. Иймээс сургуулийн захиргаа болон нийгмийн ажилтнууд санаа тавьж, ажлаа эрчимжүүлэх шаардлагатай байна . 

Ханган нийлүүлэлтийн дүнгээс үзвэл:

                                                                    Асгат

                                                                   Уулбаян

                                                                  Түвшинширээ

                                                                  Наран  зэрэг сумдын нийгмийн ажилтнууд маш их санаачлагатай ажиллаж байхад 

  Онгон, Эрдэнэцагаан,  Баяндэлгэр зэрэг сумдууд санаачлага бага гаргаж байна. Тухайн нийлүүлэгчийг ирж өгөхийг хүлээн цаг алдаж байснаас захиалгаа бага багаар өгч нийлүүлэлтээ хийж байвал илүү хэрэгтэй байна. Бага ангидаа ч хангалтын хувь муу байна. Хичээлийн жил дөнгөж эхлэж байгаа боловч  бас нэг л мэдэхэд дуусах тийшээ хандах байх.

 

БОЛОВСРОЛЫН ГАЗАР

Ангилал : Зөвлөмж, зөвлөгөө | Нийтэлсэн : Боловсрол, Соёлын газар | Уншсан (3) | Сэтгэгдэл ( 1 ) | Дэлгэрэнгүй

Сургууль, цэцэрлэгийн удирдлагуудад

2014-09-29 11:27:44

Яаралтай мэдээ ирүүлэх тухай

Сайн байцгаана уу! Шинэ 7 хоногийн мэнд хүргэе! Үндсэн сургалттай холбоотой 5 хүснэгтийг та бүхэнд хүргүүлж байна.

1.  А. 2014-2015 оны хичээлийн жилд Эхний болон 5, 10 дахь жилдээ ажиллаж  буй

  • ЕБС-ийн багш, захирал сургалтын менежер
  • СӨБ-ын багш, эрхлэгч, арга зүй

Б. Ажилласан жил хамаарахгүйгээр

·         Нийгмийн ажилтан

·         Номын санч

·         Дотуур байрын багш

·         Эмч

·         Байгалийн ухааны лаборант

·         СӨБ-ын туслах багш

·         Тусгай боловсролын багш

·         Тусгай хэрэгцээт боловсролын туслах багш

·         Мэргэжлийн согог зүйч нарын судалгааг тус тус гаргах

2. Сургуулийн өмнөх боловсрол, ерөнхий боловсролын сургуульд 15-20 болон 21-25 дахь жилдээ ажиллаж буй багш,удирдах ажилтан/захирал, сургалтын менежер, эрхлэгч, арга зүйч/-ын судалгаа

 

              Бидний ажил нэгж байгууллагаас ирүүлсэн статистик судалгаан дээр үндэслэн нэгтгэгдэж БМДИ-д хүргэгддэг учир та бүхэн хариуцлагатай хандаж судалгааг 10 сарын 1-ны дотор Боловсролын газрын мэйл /bsg_sukhbaatar@yahoo.com/ хаягаар яаралтай явуулна уу.

Лавлах утас 99518356

Судалгааны маягтыг татах

Ангилал : Мэдээ, мэдээлэл | Нийтэлсэн : Боловсрол, Соёлын газар | Уншсан (5) | Сэтгэгдэл ( 1 ) | Дэлгэрэнгүй

СУРГАЛТЫН МЕНЕЖЕРҮҮДЭД

2014-09-26 16:42:19

ЯАРАЛТАЙ 

                     Математикийн хичээлээр маргааш шалгалтаа авчихаад сумдын сургуулиуд материалаа шууд битүүмжлээд явуулна. Төвийн сургууль 1-р сургууль дээр шууд надад авчирч өгнө өө. 

                     Математикийн хичээл заадаг бүх багш нар хамрагдана шүү. 

 

Мэргэжилтэн Ж.Түвшинжаргал

99058927, 93019305

Ангилал : Зарлал | Нийтэлсэн : Боловсрол, Соёлын газар | Уншсан (14) | Сэтгэгдэл ( 0 ) | Дэлгэрэнгүй

СУРГУУЛЬ, ЦЭЦЭРЛЭГИЙН УДИРДЛАГУУДАД

2014-09-26 14:18:31

ЯАРАЛТАЙ ЗАР          

          Сайн байцгаана уу? БШУЯ “Ном” дэд хөтөлбөрийн хүрээнд хүүхдийн сэдэвтэй “Арвай, Буудай хоёр”, “Хөндий өвсний дуун” гэдэг уран сайхны 2 кино хийсэн байна. Эдгээр кино МҮОНТ-ээр хагас, бүтэн сайн өдөр буюу 2014 оны 09 дүгээр сарын 27-ний өдрийн  23:20 цагаас, 28 өдрийн  22:20 цагаас тус тус гарна. Хүүхдийн кино Монголд хийгдэлгүй 22 жил болсны дараа хийгдэж байгаа, БШУЯ өөрөө зохиож, бүтээлгэсэн гэсэн утгаараа нэлээн онцлог уран бүтээл болсон.

         Иймд Та бүхэн сурагч, хүүхэд багачуудад зарыг хүргэнэ үү.

        Уг кинонд үе үеийн сургууль дахь хүүхдийн үерхэл нөхөрлөлийн харилцааны сэдэвтэй өвөрмөц агуулгаар хийсэн бөгөөд /бид багш хүний зангаар гаргаад л орхичихолгүй/ араас нь дагалдах хоёр нэвтрүүлэг хийсэн. Эдгээр уран сайхны аналитик нэвтрүүлэг дараагийн хагас, бүтэн сайн өдөр буюу 2014 оны 10 дугаар сарын 4,5-ны өдрийн оргил цагуудаар МҮОНТ-ээр цацагдана. БШУЯ юуг юу гэж үзэж байгаагаа илэрхийлэх юм.

          Мөн киноны албан ёсны нээлтийг Боловсрол, шинжлэх ухааны яамны “Нээлттэй хаалганы өдөр”-өөр буюу 2014 оны 09 дүгээр сарын 28-ний өдрийн  11:40 цагт Чингисийн талбай дээр хийх гэж байна.

Ангилал : Мэдээ, мэдээлэл | Нийтэлсэн : Боловсрол, Соёлын газар | Уншсан (6) | Сэтгэгдэл ( 0 ) | Дэлгэрэнгүй

ШИДЭТ ХАЙРЦАГНЫ ТЕАТР

2014-09-26 14:08:53

ШИДЭТ ХАЙРЦАГНЫ ТЕАТРЫН ХӨГЖИЛТЭЙ ХИЧЭЭЛ“ хөтөлбөр

 

 

               Боловсрол Шинжлэх Ухааны Яам, Нийслэлийн Боловсролын газартай хамтарсан   “БАГШ-ХҮҮХЭД-ЭЦЭГ ЭХ”  гурвалсан холбоогоор дамжуулан цэцэрлэгийн насны хүүхдийн хэл яриа , сэтгэн бодох чадварыг хөгжүүлэхэд чиглэсэн ШИДЭТ ХАЙРЦАГНЫ ТЕАТРЫН ХӨГЖИЛТЭЙ ХИЧЭЭЛ“ хөтөлбөр  хэрэгжээд 3 жил болж  байна.

           Энэхүү хөтөлбөрийн хүрээнд манай аймагт СӨБ-ын байгууллагын “БАГШ-ХҮҮХЭД-ЭЦЭГ ЭХ” –д  2014 оны 9-р сарын 22-26 ны өдрүүдэд сургалт явагдлаа. Сургалт Баруун-Урт сумын 8 цэцэрлэг тус бүр дээр 9 сарын 22-24-нд,

            Эрдэнэцагааны 1,2 дугаар цэцэрлэгт 9 сарын 25-нд

            Бусад бүх сумын цэцэрлэгийн багш нарт 9 сарын 26-нд амжилттай зохион байгуулагдлаа.

Та бүхэн энэхүү сургалтаар сурсан зүйлээ үргэлж сургалтандаа ашиглана гэдэгт илтгэлтэй байна. Идэвхитэй оролцсон цэцэрлэгийн удирдлага, багш, эцэг эх, хүүхэд багачууд та бүхний ажил, амьдралд сайн сайхан бүхнийг хүсье.  

 

Ангилал : Мэдээ, мэдээлэл | Нийтэлсэн : Боловсрол, Соёлын газар | Уншсан (7) | Сэтгэгдэл ( 0 ) | Дэлгэрэнгүй

ИЛТГЭЛИЙН СЭДЭВ ИРЛЭЭ.

2014-09-26 11:52:26

Сайн байцгаана уу? Та бүхэнд энэ өдрийн мэнд хүргэе.

 

            2014-2015 оны хичээлийн жилийн илтгэлийн сэдэв Боловсролын хүрээлэнгээс "Хичээлийн төлөвлөлт-Хүүхдийн хөгжил" гэж зарласан байна.

Та бүхэнд амжилт хүсье.

            Мөн 2013-2014 оны хичээлийн жилд ажилласан багш нарын үндсэн сургалтын хуваарьт одоогийн байдлаар өөрчлөлт ороогүй байгаа тул хуваарийн дагуу сургалтандаа хамрагдаарай. Үндсэн сургалтын хуваарь 2 долоо хоногийн өмнө блог дээр тавигдсан тул дахин нягтална уу.

Ангилал : Мэдээ, мэдээлэл | Нийтэлсэн : Боловсрол, Соёлын газар | Уншсан (19) | Сэтгэгдэл ( 1 ) | Дэлгэрэнгүй

СУРГАЛТЫН МЕНЕЖЕРҮҮДЭД

2014-09-25 14:22:35

МАТЕМАТИКИЙН ШАЛГАЛТ АВАХ ТУХАЙ

Шалгалтын сэдэв, шалгалт авах журмыг татаж аваад хариу мэдээлнэ үү

ШАЛГАЛТЫН СЭДЭВ

МЭРГЭЖИЛТЭН Ж.ТҮВШИНЖАРГАЛ

УТАС: 99058927, 93019305

Ангилал : Зарлал | Нийтэлсэн : Боловсрол, Соёлын газар | Уншсан (32) | Сэтгэгдэл ( 3 ) | Дэлгэрэнгүй